TenChat бүртгэл устгах
Сүүлд шинэчилсэн: 2026-10-09
TenChat-ийн бүртгэлээ хүссэн үедээ устгах боломжтой. Устгасан бүртгэлийг сэргээх боломжгүй.
Апп дотроос устгах
- TenChat апп-аа нээгээд Би цэс рүү орно.
- Доод хэсгийн Бүртгэл устгах дээр дарж, юу устахыг уншина.
- Баталгаажуулахын тулд УСТГАХ гэж бичээд устгана. Бүртгэл тэр даруй устаж, апп нэвтрэх дэлгэц рүү буцна.
Апп байхгүй бол
- Бүртгэлтэй имэйл хаягаасаа support@tenchat.mn хаяг руу «Бүртгэл устгах» гэсэн гарчигтай имэйл бичнэ үү.
- Бид таны хүсэлтийг шалгаад бүртгэлийг устгаж, хариу бичнэ.
Юу устах вэ
- Таны нэр, танилцуулга, имэйл хаяг, утасны дугаар.
- Нэвтрэх бүртгэл (Firebase), мэдэгдлийн (push) токен, найзын холбоо ба найзын хүсэлтүүд. Бүх төхөөрөмж дээрх нэвтрэлт дуусна.
- Таны аль ч пост дээр (өөрийнхөө постод ч) үлдээсэн сэтгэгдэл, like тэр даруй бүрмөсөн устна.
- Таны постууд тэр даруй бүх хүнээс нуугдаж, текст нь устна. Бусдын тэдгээр дээр үлдээсэн сэтгэгдэл, like хадгалагдсан хэвээр боловч хэнд ч харагдахгүй.
- Профайл зураг болон постуудын зураг, видео 7 хоногийн дотор устна.
- Та бүх группээсээ гарна: гишүүд нь таныг гарсныг харна, таны эзэмшсэн групп админ эсвэл өөр гишүүнд шилжинэ.
- Утсан дээр хадгалагдсан чатын түүх, файл, дуут мессеж ба кэш.
Юу үлдэх вэ
- Таны илгээсэн мессежүүд зураг, видео, дуут мессеж, файлынхаа хамт харилцсан хүмүүсийн чатад, группт ч мөн, «Устгагдсан хэрэглэгч» нэрээр үлдэнэ. Таны тавьсан группийн нэр, зураг ч мөн үлдэнэ.
- Таны гаргасан болон таны талаарх гомдол, блок нь хэрэглэгчдийн аюулгүй байдлын үүднээс хадгалагдана. Таны бичсэн сэтгэгдлийн талаарх гомдол сэтгэгдэлгүйгээр таны бүртгэлийн талаарх гомдол болж үлдэнэ.
- Устгасан эсвэл хаагдсан бүртгэлийг дахин ашиглуулахгүйн тулд бүртгэлийн дотоод тэмдэглэл (нэвтрэлтийн таних дугаар, үүсгэсэн огноо, хаагдсан эсэх).
- Нөөц хуулбарт (backup) устгасан мэдээлэл 30 хүртэл хоног үлдэж, дараа нь автоматаар устна.
Дахин бүртгүүлэх
- Тэр имэйлээрээ дахин бүртгүүлж болно. Энэ нь шинэ бүртгэл болох бөгөөд хуучин чатууд сэргэхгүй.